? LIVE: Паратаеквондогийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байна

9 дэх удаагийн паратаеквондогийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байна. 

Турк улсын Истанбул хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 40 орны 250 гаруй тамирчин оролцож байгаа бол манай улсаас үндэсний шигшээ багийн дараах таван тамирчин дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нары удирдлага дор оролцож байна.

  • К-44 ангиллын -63кг жинд Г.Болор-Эрдэнэ
  • К-44 ангиллын -58кг жинд О.Энхтүвшинзаяа, Х.Тимербэк
  • К-44 ангиллын -70кг жинд Б.Шинэбаяр
  • К-44 ангиллын -47кг жинд Х.Энхтуяа

Өнөөдөр манай тамирчдын салхийг хагалан О.Энхтүвшинзаяа Туркын тамирчинтай тулалдана. /гуравдугаар дэвжээний дөрөв дэх тулаан/ Мөн гуравдугаар дэвжээний ес дэх тулаанд Х.Тимербэк Тайландын тамирчинтай тулалдана.

Харин нэгдүгээр дэвжээний долоо дахь тулаанд Х.Энхтуяа Гүржийн тулаанчтай эхний тулаанаа хийх бол Г.Болор-Эрдэнэ ОХУ болн Нигерийн тулаанчдын хэн ялсныг /хоёрдугаар дэвжээний ес дэх тулаан/ хүлээж байна.   

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх

Гуравдугаар дэвжээг шууд үзэх

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх

Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор манай дөрвөн тамирчин хүч үзэх ба манай тамирчдын оноолтыг танилцуулж байна.

Эрэгтэйчүүдийн -58кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -47кг жингийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.