СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Голомт”-ын Д.Баясгаланд холбогдох нэг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ банкныхаа дүрмийн санг нэмсэн үү?

. Түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах тухай тогтоол НПГ-аас баталж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн нэг үйлдэл нь “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын хагасыг нь хууль бусаар авсан гэх хэмээн дуулиан шуугиан тарьж байсан явдал. Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт хамтатган шалгаж байгаад тусгаарласан үйлдэл.

“Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд 2018 оны арванхоёрдугаар сард “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.доллар өгсөн” хэмээн мэдэгдэж байсныг уншигчид санаж байгаа. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “ ч АТГ-аас 2020 оны зургадугаар сард хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хаасан юм.

Харин “Голомт” банкаар дамжуулан Д.Баатарын “Рекат Монголиа” ХХК-ийн данс руу шилжүүлсэн дөрвөн сая ам.долларынхоо хагасыг олж авч чадаагүй Т.Ганболд хууль хяналтын байгууллагад дахин гомдол гаргаснаар Д.Баясгаланд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн 2002 оны Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулж эд хөрөнгө завшсан, 265.2-ын “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл эл үйлдлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгох тогтоол прокурор батлаад “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболдыг иргэний журмаар шүүхэд хандаж хохирлоо нэхэмжил гэсэн санал хүргүүлж буй сурагтай.

“Голомт” банкийг үүсгэн байгуулагч Д.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй өөр нэг хэрэг нь Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлтэй холбоотой. гэдэг.

Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн талын хүрэн нүүрсний ордод түшиглэн уурхай, цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд дээрх зээлийг авсан ч зориулалт бусаар зарцуулж, гадаад орноор дамжуулан “Голомт” банкныхаа дүрмийн санг нэмэгдүүлсэн гэх хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж буй юм билээ. Хөгжлийн банкны эх сурвалжуудын мэдээлснээр зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа гэнэ. Харин эдийн засагч, шинжээчид ФАТФ-ын хар жагсаалтад ороход зарим банкны дүрмийн сан гэнэт их хэмжээгээр нэмэгдсэн нь нөлөөлсөн. АТГ-т шалгаж байгаа, “Голомт” банкны хамаарал бүхий “Цэцэнс майнинг энержи” ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэг нь үүний нэг төлөөлөл байх хэмээн хардаж буй билээ.

Юутай ч Д.Баясгалан түүний үүсгэн байгуулсан банк, уул уурхайн компанийн зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж нэг тийш нь болгож шийдвэрлэх биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.69

Энэ өмхий луйварчид хууль шүүхтэйгээ хуйвалдаж албаар удаашруулж байгаад хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаж ял завшиж байгаа юм бүгд үхэж далд ормор авилга албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх гэж баймааргүй байна

Гаригаа
2 жилийн өмнө
103.212.118.65

Голомт дампуурсан банк шд ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.