Хүүхдүүдтэй ёс зүйгүй харилцсан багшийг цалингийн 20 хувиар торгожээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын Ахлах-В бүлгийн багш М-ийн 4 настай хүүхдүүдтэй харьцаж буй байдал олон хүний сэтгэлийг эмзэглэл үүсгээд байна. 

Тухайн цэцэрлэгийн удирдлага, аргазүйчийн хэлж буйгаар эхний удаад сануулга өгч, цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ аваад байна гэв.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалтаар Эрдэнэбулган сумын Засаг дарга тухайн асуудалд хариуцлага тооцох эрхтэй.

Нийгмийн сэтгэлзүйг эмзэглүүлсэн бичлэг, тухайн цэцэрлэгийн багш, удирдлагуудтай холбоотой асуудалд арга хэмжээ авахаар аймгийн Засаг даргын Орлогч даргаар ахлуулсан Ёс зүйн зөвлөл хуралдлаа.

262418455 132574279165237 3601664451736095718 n

Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт, шалгалт, тодруулгуудыг хийн ажиллаж байна. . Ажлын хэсэг, хамтарсан багууд шуурхай ажиллаж байгаа бөгөөд ирэх даваа гарагт эцсийн шийдвэрийг мэдээлэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.