СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НМХГ-ын тамгын дарга М.Баянмөнхийг АТГ-аас баривчиллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хээл хахууль авсан хэрэгт ар араасаа холбогдож байна.

Тус газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уржигдар орой хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатууллаа.

Үүнээс өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг АТГ-ынхан цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж байгаа билээ. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна тусгай хамгаалалттай нутагт өөр нэлээд том хэмжээний га талбайг өндөр үнээр борлуулсан хэрэгт шалгаж буй.

Тэгвэл НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнхийн тухайд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамт бусдаас их хэмжээний хахууль төгрөг болон ам.доллароор авсан хэрэгт холбогджээ.

Тэд Барилга, байгууламж ашиглалтад оруулах комисст хамт багтаж, нэгэн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа ийнхүү албан тушаалаа урвуулж, халаасаа түнтийлгэсэн хэмээн буруутгагдаж байна.

Өдгөө мөрдөж буй хуульд их хэмжээний мөнгө гэдгийг 50 сая төгрөгөөс дээш хэмээн үзэж буй. Тэгэхээр дээрх хоёр хүний нэгийнх нь авсан хахуулийн хэмжээ уг мөнгөн дүнгээс өндөр байх боломжтой аж.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржийн талаар өмнө нь иргэд “Тамга даралгүй найман сарын турш чирэгдүүлж, хясан боогдуулж хоёр өрөө байр, 60 сая төгрөгийн хахууль нэхсэн” хэмээн гомдол гаргаж, АТГ-ынхан шалгасан ч гэм буруутай нь хангалттай нотлогдоогүй гэдэг.

Харин энэ удаа НМХГ-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах үлдлээ. Уг нь Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж буйн үр дүнд төрийн бүх шатанд хүнд суртал гаргаж, чирэгдэл учруулан бусдаас хахууль нэхэж авдаг албан тушаалтнуудыг илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэсээр байгаа билээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (30)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.8

Энэ шаал худлаа баривчилгаа шаасан мөнгийг нь шүүх хуулийнхан хувааж гудраад хялбаршуулаад л өнгөрнө

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.246

Хахуул өгтөл дарамталдаг төрийн албаныхнаа шийтгэж ядсандаа өгч байгааг зүгээр орхих нь зөв байх шүү

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.68

Бүх хөрөнгийг нь хураахгүй бол авилгачид засрахгүй шдээ Тийм жишиг тогтоох хэрэгтэй Та нар ажлаа хөнгөлье! гэвэл энэ арга л хамгийн боломжтой шүү

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.21

Яг үнэн

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.25

Хуулийнхан татвараа аваад хялбаршуулсан журмаар шийдлээ гээд л хаадаг байх даа

ахорх
2 жилийн өмнө
66.181.160.41

Шүүх нь Хаянхярваа мэт шиг шийтгэх юм бол ард түмэн босъё оо. Энэ хуулийг өөрчлүүлье ээ !

Аххра
2 жилийн өмнө
66.181.160.41

Хаянхярваа мэт шиг шийтгэх юм бол ард түмэн босно шүү.!!! Энэ хуулиа хурдан өөрчил. Оюун эрдэнээ. Нямбаатар аа !!!!! Хуулийнхныг муу хэлэлтгүй сайн ажиллаж байна .

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.41

Хялбаршуулсан гэдэг зүйл ангиар шийтгэхгүй шүү ! Хаян хярваа мэт шиг шийтгэх юм бол ард түмэн босно шүү. Энэ хуулиа хурдан өөрчил Оюунэрдэнээ , Нямбаатараа!!!!!! Хуулийнхан сайн ажиллаж байна шүү .

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.116

Одоо Эрдэнэт үйлдвэр ххк нэг тендертйг 7 удаа зарлаж байгааг шалгах хэрэгтэй дэ

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.119

Мууг дагавал могойн хорлол Гантулга мөн ч их гай болж байна да

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.37

Зэвсэгт хүчнийг шалгаач одооны хурандаа генерал цол дандаа хахууль ш дээ тогтсон тарифтай ч байх шиг. Хэдэн дарга нар нь огцом хөрөнгөжөөд л байгаа юм даа

иргэд
2 жилийн өмнө
103.212.116.73

Сэжигтэн яллагдагч нараас хураагдсан мөнгийг хуулийнхан хувааж завшдаг асуудлыг баримтаар гаргаад тавилдаа,баримтгүй юмыг санааны зоргоор олон нийтэд зарладаг хууль бус асуудалд хуулийнхан үнэлэлт өгч энэ мэдээ үнэн худлыг шалгаж олон түмэнд үнэн баримт гаргаж танилцуулаачээ,нэр хүндээ бодооч ээ?ингээд чимээгүй байхлаар чинь хуулийнхан үнэхээр хуваагаад завшчихдаг юм байна гэсэн ойлгоц олон түмэнд төрж байна шүү?Арайч үгүй байх гэж бодох юм.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.194

Шоронд нь суулгахгүй хэдэн сар болоод суллаад бхаар авилгачид даварч бн даа. НМХГ ын зам барилгынхан гэж бөөн авилгачид байгаа ашиглалтад авахгүй гэж айлгаал бөөн мөнгө замын хяналтын нэг авгай одоо хүртэл тэтгэвэртээ ч гардаггүй амташчихсан бүр ...

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.194

НМХГ-ын авилгачид цаг нь ирж дээ Эрдэнэчулуун авгайгийн гэрийг нэгжээч их юм гарна

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.5

Үнэхээр нотлогдвол шууд шорон.Олсон орлогыг хурааж өгөх

зочин
2 жилийн өмнө
202.55.188.85

нэг л их том том газрууд л дархан цаазтай уулын аманд л хашигдаад байдаг юм. Улс тендер мендер зарласан юмгүй. улсад орж байгаа орлого гэх юмгүй мөртлөө л нэг их удаан эдлэгдэхгүй том том хар машинууд ихсээд байдаг. Монгол орон чин ер нь тансаг бүтээгдэхүүний борлуулалтын золиосонд явчаад байдаг юм биш үү

Зочин
2 жилийн өмнө
150.129.142.18

Ер нь үнэн шүү. Барилга ашиглалтанд авахдаа нийлж худлаа үнэн шалтаг тоочиж дарамт ихээр учруулдаг. Тэгээд ч төрийн албаны хүн байж харилцааны наад захын соёл байхгүй бусдыг элдвээр хэлж загнаж бүх асуудлыг өөрийнхөө үзэмжээр шийддэг. Бусдын санаа бодлыг сонсохгүй, үг хэлүүлэхгүй загнаж дарамталдаг. Улсын комиссын хурал нэг иймэрхүү дүр төрхтэйгээр өнгөрдөг. Тэгээд ч нэг хүнийг олон жил нэг албан тушаалд удаан байлгах нь албан тушаалаа урвуулан ашиглах боломжийг олгож байнаа. Яаралтай солих шаардлагатай

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.124

НИйслэлийн байгаль орчны газрийн дарга мэрэгжилтэн хоёр түгээмэл тархцтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлийг өгөхгүй бүтэн 1 жил болж байна.Хясан боогдуулаж, залхаан цээрлүүлэж сүүлдээ дараа жил бол гэж дарамталж байна. Би энэ хулгайчуудад авилга өгч хууль зөрчихгүй гэвч энэ 2 нөхөр Ийм байдал үүсгэж байна.

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.18

Ingeel barial tavial torgool shoronjuulaal irheer l talbai deer javhlan ene teruud garch ireel soloirool ogtsor tar butar minii ah egch nariig zovooh geed bna barigdaagui l bol idej uuj baig geed unah viidee

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.18

ATG sain ajillaj bna nuguu aldart hongliin gar hul bolson terbumtan shuuh prokuroriihon ni huurhun huurhun arga zali zohiogood uursdduu zoriulsan neelttei shoron shorongiin dans hylbarshuulalt ene ter geed shuuh ni turuus terbumtan turuuleed bnashdee ih nayd terbumaar ideed sayar torguulah chini shudarga ariun yvdaluu zui ñi bol uchirsan hohirliig 3 nuglaj tuluuleed uldsen buh hurungiig ni hani ijil ur huuhed hamsaatan hen hendee ugdiin tedniig ni bugdiig ni olj huu huraagaad nasaar ni horih ni zuv bishuu nuguu l ardchilal hunii erh huviin umchid haldlaa geed hashigchaad unah uu

Зочин
2 жилийн өмнө
192.82.87.65

Авилгатай тэмцэж байгаа харагдавч шийтгэл нь инээдтэй юм Дарга нар өөрсөддөө тохируулсан зөөлөн хууль гаргадаг юмууЯахаараа энэ Монголчууд чинь бүгдээрээ луйварчин болчихдог байна да Шалгаж баривчилаад л байх юм Хаширнс гэж ч байхгүй юмЭнэ хулгай нүүрэлсэн нийгэм юмаа

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.134

Сүржин эхлээд даржин дуусна даа бүр нэг өөгшүүлээд байгаа юм шиг

Зочин
2 жилийн өмнө
192.82.69.133

НМХГ-ын Дэд бүтцийн хэлтэст ажилладаг тэтгэврийн нас нь болчихсон авилгач эмээ нарыг шалгаад чөлөөнд нь гаргаач Эрдэнэчулуун даргаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.27

Naadax chin tegeed xud bolox bxoo

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.27

Atg iinxan uursduu avsan mungiig ni shaagaad naad 2 iig chin yavuulna

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.205

Хахууль авахаар залуучууд биш юмсан худлаа байхаа маш олон жилийн өмнөөс мэднэ. Харужлиар амьдрах хүмүүс ч биш эндүүрэл болсон байх

КО КО КО Комисс
2 жилийн өмнө
202.9.41.57

Энэ Жүрмэддорж гэх комисс ахалдаг хөгшин улаан авлигач шүү тэр дагаж явдаг нарийн бичиг охиныг шалгуулч бүх авсан мөнгийг нь мэднэ дээ, хамтарч юм хум авдаг охин, муу төрийн албаны цалингаас дээгүүр орлогтой гарууд байдын Улсын комисс гэж, НМХГ-ын барилгын тэр комиссд байнга явдаг нэг яажгий Нэргүй гээд авгай бна, байнга л хувийн хэвшлүүд дарамталж торгоно гээл утас цохиж мөнгө авдаг шүү, еөрнө энэ балай юм л бол комисс ажиллуулна гэсэн хий дэмий мөнгө үрсэн төрийн байгууллагуудыг татан буулгуул таарна. Жүрмээ гэж хөгшин ч их л бийлэгжүү гардаа, төрийн цалингаар тэгэж амьдарч болдог юмуу...

Зочин
2 жилийн өмнө
64.119.18.1

Энэ Баянмөнх чинь барилга хүлээж авах комисст ямар үүрэг рольтой оролцдог болчихвоо, мэргэжил нь юу билээ ккк

Хаха
2 жилийн өмнө
103.229.122.253

Замын үүдээр дүүрэн дүүрэн авлигачид чинь байна. Мэргэжлийн хяналтын одоо хэлтсийн дарга хийж байгаа Туул гээд авгай байна.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.1

Хярваадах байхоо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.