СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн хүүг цагдан хорив

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг Ханбогд сумын эрх бүхий албан тушаалтануудтай нийлж Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан. Түүнийгээ хятадуудад өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн хууль сахиулагчид шалгаж эхэллээ.

Түүгээр ч зогсохгүй Б.Бадраа, түүний хүү Б.Наранболдын гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум гарсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэдэн жилийн өмнө тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа мөн л албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулсан, өдгөө ИТХ-ын дарга болсон түүний үйлдэлд хүүгээс нь гадна эхнэр Б.Сайнжаргалыг ч шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа нарт холбогдох хэрэгт Ханбогт сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудыг шалгаж, уржигдар буюу арваннэгдүгээр сарын 29-нд гэрт нь болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийснийг орон нутгийн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Ханбогд сум 2020-2021 онд Цагаан хад орчимд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон аж. Ингэхдээ эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн газар олгож цааш нь дамлан зарсан гэнэ. Хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар байна.

Өмнөговь аймагт газрын наймаа цэцэглэн ханш тогтож нэг га газрыг 100 сая, 10 га газрыг 800 сая төгрөгөөр зарж байж. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Гэтэл Өмнөговь аймгийн удирдлага Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчин газраа бараа, таваар мэт зарж борлуулах явдал хавтгайрч, дахиад олгох газар үлдээгүй гэж орон нутгийнхан ярьдаг.

Ханбогд, Цагаан хад суурьшлын бүсэд олгосон бүх газрыг шалгаж нягтлан, буруутай хүмүүст нь төрийн төмөр нүүрийг харуулах цаг болсон нь дээрх албан тушаалтнуудын холбогдсон хэрэг илтгэж байна.

Өөр эх сурвалжуудаас авсан мэдээллээр . Тиймээс мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан гэж хуулийн байгууллагынхан үзэж мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж. Улмаар.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.112.180

Ер нь бусад бүх аймгийн ЗД, ИТХ н дарга нарын албан өрөө,гэрт гэнэтийн шалгалт явуулж байх ёстой!!!!

Зочин
2 жилийн өмнө
24.46.253.41

Ямарч аймгийн засаг дарга маш хурдан баяжиж байгаа. Хамгийн түрүүнд авгай нь 570 авч унана. Тийм хөрөнгөжих бололцоогүй хүмүүс л огцом хөрөнгөжөөд байдаг юм даа. Авах арга хэмжээ шийтгэл хөнгөн бна. Шийтгэл ийм байх аваас цаашид засарахгүй.

Зочин Зочин
2 жилийн өмнө
192.82.86.127

Дарханы хуучин засаг дарга нар ч хонгор шарын голыг эргэлдүүлж баяжсан хулгайчууд да. Хаянхярваа, насанбат хоёроос их юм гарна.

Бадрах
2 жилийн өмнө
202.9.47.2

Маш сайн шалгаж дэнслэж зарсан газрыг буцааж авч шоронд хиыж шонд хатаа

Зочин
2 жилийн өмнө
103.10.21.110

Өөрсдийг нь Төв аймаг, зүүн хараагийн мөрдөнд аваачиж хий !!!!!

Ganaa
2 жилийн өмнө
202.126.88.32

Shuud buud

Нуур
2 жилийн өмнө
202.126.89.73

Сүхбаатарын хужаа дарга ч гсн аймаар баяжсандаа! 2 тэрбумын хөдгаламжтай гээд бсан!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.