"Off-White" брэндийн үүсгэн байгуулагч хорт хавдраар нас баржээ

"Louis Vuitton" компанийн Бүтээлч захирал бөгөөд "Off-White" брэндийг үүсгэн байгуулагч Виржил Абло 41 насандаа хорт хавдраар нас баржээ.

Францын загварын брэндийн толгой компани болох "LVMH"-ийн мэдэгдэлд Аблог "суут ухаантай" уран бүтээлч байсан гэж тодорхойлсон байна. Тус мэдэгдэлд үргэлжлүүлэн " Энэхүү өвчин түүний ажлын ур чадвар, хязгааргүй сониуч зан ба өөдрөг үзлийг хэзээ ч өөрчлөөгүй" хэмээн дурсан бичжээ.

АНУ-ын загвар зохион бүтээгч Абло Канье Уэстийн бүтээлч захирлаар алдаршсан бөгөөд хожим нь билээ.

Тэрээр 2019 онд маш ховор бөгөөд түрэмгийн төрлийн зүрхний хорт хавдраар оношлогдсон хэдий ч үүнийгээ олон нийтэд дэлгээгүй байжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.