СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНЧУ-ын Ерөнхийлөгч шилэн хоргон дотроос Ерөнхий сайдыг батламжлав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

БНЧУ-ын Ерөнхий сайд Петр Фиалаг батламжлах ёслол өчигдөр болсон байна. Гэвч Чехийн Ерөнхийлөгч Милос Земаны коронавирусийн шинжилгээ эерэг гарсан тул Ерөнхий сайдыг өргөмжилж, батламжлах ёслолыг шилэн хоргон дотроос удирджээ.

Өнгөрсөн аравдугаар сард болсон сонгуульд төвийн болон төвийг сахисан барууны сөрөг хүчний таван намын эвсэл ялалт байгуулснаар тэднийг удирдсан Фиала Ерөнхий сайдаар сонгогдсон юм.

Тус улсын Ерөнхий сайд асан . 67 настай тэрбумтан уг баримтыг үгүйсгэсэн ч иргэд сөрөг хүчнийг сонгосон.

Шинээр томилогдсон Засгийн газар коронавирусийн халдвартай тэмцэх хүндхэн үүрэг хүлээж байна. Эмнэлгүүд даацаа хэтрүүлсний сацуу эрчим хүчний хямрал нүүрлээд байгаа юм. Шинэ эвслийн Засгийн газар 2022 оны төсвийг дахин хэлэлцэхээр төлөвлөж байна.

Ерөнхий сайд Фиала ард иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад талархал илэрхийлжээ. Чехийн иргэдийн 58,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.