Линдсей Лохан сүй тавьжээ

Холливудын жүжигчин Линдсей Лохан найз залуу Бадер Шаммастай сүй тавьсан болохоо бататгаж, сүйн бөгжтэй зургуудаа ням гарагийн өглөө Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна.

Лохан “Миний хайр, миний гэр бүл, миний ирээдүй” хэмээн хамтдаа авахуулсан зурган дээрээ тайлбар бичиж, алмазан шигтгээтэй сүйн бөгжний эможи тавьж, Шаммасыг tag-ласан байжээ.

Жүжигчин бүсгүй . Гэсэн ч Инстаграм хуудсыг нь 9,7 сая шүтэн бишрэгч дагадаг байна.

Бадер Шаммас Credit Suisse дэлхийн хөрөнгө оруулалтын банканд дэд Ерөнхийлөгчийн туслах ажилтай. Тэд болзоод хоёр жилийн хугацаа өнгөрчээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.