О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар хэсгийн аварга боллоо

Сурталчилгаа
О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар хэсгийн аварга боллоо

Жудо бөхийн Абу Дабыгийн их дуулга тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.  

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингүүд манай улсаас О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших, Б.Эрдэнэт-Од, А.Адъяасүрэн нарын дөрвөн бөх барилдаж байна. 

Явцын мэдээлэл: 

Эрэгтэйчүүдийн +100кг жин:

Бакугийн их дуулгын хүрэл медальт О.Цэцэнцэнгэл эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхийг, хэсгийн аваргын төлөө Финландын бөхийг тус тус цэвэр ялж хагас шигшээд шалгарлаа. Харин D хэсэгт барилдсан С.Бат-Орших энэ оны Парисын их дуулгын хүрэл медальт Францын Т.Жосефт ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн -78 кг жин:

Эалуу тамирчин Б.Эрдэнэт-Од эхний тойрогт өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Германы Б.Алинад ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн +78 кг жин:

Бакугийн их дуулга тэмцээний мөнгөн медальт А.Адъяасүрэн хэсгийн аваргын төлөө Ташкентийн гранпри тэмцээний хүрэл медальт ОХУ-ын Г.Анзелаг ялж хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гурван насны дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын С.Бийтризтэй барилдана. 

Шууд дамжуулалтыг: Олон улсын жүдо бөхийн холбооны https://live.ijf.org/gs_uae2021/live_video сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0