СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2021-11-28

🔴 LIVE: МУ-ын харцага Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ төрсөн нутагт нь боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ХАА-н салбарынхан Төрийн одон медаль болон Засгийн газрын шагналаар шагнууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор болон аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Цагааннуур сумын Засаг дарга Ц.Баянбаатар нар оролцлоо.

Алтангадас одонгоор сумын тариаланчид болох Намсрайн Болд, Баасангийн Жамъяан, Сүрэнгийн Мэндсайхан нар шагнууллаа.

ХАА-н тэргүүний ажилтнаар Цагаан нуур сумын иргэд болох Н.Мөнхөө, Д.Тунгалаг, Б.Бямба, Ш.Отгон, Л.Оюунтунгалаг, Д.Идэрчулуун, Х.Оролмаа, Д.Бат-Эрдэнэ, Н.Оргилбат, А.Мэндбаяр, Ө.Отгонбаяр, Б.Энхтүвшин, И.Түвшинтөгс, Б.Энхтайван, Н.Цолмон, Б.Чинзориг, Х.Цэнд-Аюуш нар шагнагдлаа6

Хөдөө аж ахуйн яамны жуух бичгээр Ж.Баасанхүү, Д.Наранбаяр, Э.Ганжуур, У.Батсайхан, С.Гэндэнжамц, Б.Энхтүвшин, Н.Сайнбуян нар шагнууллаа.

Мөн Монгол улсын харцага Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Тэрээр саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олгох ёслолоор “Улсын харцага” цол хүртсэн билээ.

Баярсайханы Орхонбаяр нь Улсын наадамд анх зодоглоод, 21 насандаа улсын начин болжээ. Мөн тэрээр 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглохдоо түрүүлж, аймгийн хурц арслан болж, аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болжээ.

Мөн Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо мандуулсны 97 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өнгөрсөн баасан гарагт Монгол бөхийн өргөөнд болж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын харцага Б.Орхонбаяр түрүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.