Ц.Цогтбаатар Абу Дабыд төрийн дууллаа эгшиглүүллээ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн их дуулга тэмцээнд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Сүлд" спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медаль хүртлээ. 

 GS 2955 1615049001 1615049001 01 01 01 01 

Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг, тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 41 орноос медалийн чанараар гуравдугаар байрт бичигдэж байна. 

Медалийн хүснэгт /11.27/
Медалийн хүснэгт /11.27/

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх хүч үзлээ. 

Medal73Kg2 1638031052 1638031052

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж, улмаар хоёрдугаар тойрогт Бельгийн бөхийн цэвэр яллаа. 

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Словакийн Мартин Хойякыг 2:55 минутад цэвэр ялсан юм. 

Хагас шигшээд энэ оны Европын аварга болсон ОХУ-ын А.Арменийг ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Х.Тураевийг цэвэр ялснаар их дуулга ангилалд гурав дахь удаагаа түрүүлж чансаагаа 1000 оноогоор ахиуллаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.