Ц.Цогтбаатар, Г.Одбаяр тэргүүтэй манай найман бөх өнөөдөр зодоглоно

Сурталчилгаа
Ц.Цогтбаатар, Г.Одбаяр тэргүүтэй манай найман бөх өнөөдөр зодоглоно

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

Тэмцээний эхний өдөр манай улсаас найман жүдоч барилдаж эрэгтэйчүүдийн -66 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой, -57 кг жинд Л.Энхрийлэн нар хүрэл медаль, эрэгтэйтэйчүүдийн -60 кг жинд ОУХМ Э.Сумъяабазар шагналт байранд орлоо. 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн -73кг жин:

А хэсэгт ДАШТ-ийн хүрэл медальт, МУГТ Г.Одбаяр эхний тойрогт энэ оны Парисын их дуулгын мөнгөн медальт Францын Р.Теотой учраа таарсан бол тус жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -73 кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81 кг жин:

Энэ жинд манай хоёр залуу тамирчин зодоглох ба А хэсэгт Г.Болор-Очир эхний тойрогт Узбекистаны бөхтэй, С хэсэгт Б.Батболд Германы бөхтэй тус тус оноолт таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -81 кг жингийн оноолт

 

Эмэгтэйчүүдийн -63 кг жин:

А хэсэгт С.Лхагвадулам эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Словенийн Л.Андрежатай барилдана. Харин D хэсэгт Б.Баасанжаргал эхний тойрогт Финландын бөхтэй учраа таарчээ. 

Эмэгтэйчүүдийн -63 кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70 кг жин:

Энэ жинд мөн л манай хоёр залуу тамирчин хүч үзэх ба А хэсэгт М.Даваасүрэн Шведийн бөхтэй, D хэсэгт Ц.Энхчимэг Бразилын бөхтэй тус тус эхний тойрогт учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -70 кг жингийн оноолт

Тэмцээн Улаанбаатарын цагаар 16:00 цагт хэсгийн барилдаанаар эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаануууд 21:00 цагаас явагдана.

Шууд дамжуулалтыг: Олон улсын жүдо бөхийн холбооны https://live.ijf.org/gs_uae2021/live_video сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0