Б.Хорлоодой өрсөлдөгчөө цэвэр яллаа

Сурталчилгаа
Б.Хорлоодой өрсөлдөгчөө цэвэр яллаа

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас найман жүдоч барилдаж байна. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.  

Явцын мэдээлэл:

Эрэгтэйтэйчүүдийн -60 кг жингийн В хэсэгт ОУХМ Э.Сумъяабазар эхний тойрогт ОХУ-ын Б.Аюубыг цэвэр ялсан бол С хэсэгт барилдсан Б.Сүхбат энэ оны Парисын Их дуулгын мөнгөн медальт ОХУ-ын Рамазан Абдулаевт ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -66 кг жинг ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү тэргүүлэн барилдаж байгаа ба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Кыргызстаны Байбол Саламат Уулуг цэвэр яллаа.  Тус жингийн С хэсэгт барилдсан Г.Сод-Эрдэнэ эхний тойрогт Кыргызстаны К.А.Уулуд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн В хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Европын аваргын мөнгө, хүрэл медальт Португалийн Жоана Диогог яллаа. Харин С хэсэгт барилдсан Г.Ганцэцэг “Токио-2020” олимпын хүрэл медальт Их Британий Челси Жайлест ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн -57 кг жингийн А хэсэгт Л.Энхрийлэн Польшийн А.Подолакийг яллаа. Харин D хэсэгт Б.Алтанцэцэг Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт Чехийн Вера Земановад ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0