? LIVE: Башё тэргүүлэгчид өнөөдөр хоорондоо тулна

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 13 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

12 өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа нэг ч унаагүйгээр Кюүшү башёгийн дээд зиндааг тэргүүлж байгаа бол түүний ард 11 даваа, нэг унаатайгаар Озеки Такакейшо, Маэгаширагийн 15-аас барилдаж буй Аби нар бичигдэж байна. Кюүшү башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан (6-6) - Маэгашира 16 Саданоуми (5-7)
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (9-3) - Озеки Шодай (8-4)
Маэгашира 5 Хошорюу С.Бямбасүрэн (5-7) - Маэгашира 1 Вакатакакаге (5-7)
Комүсүби Ичиножо А.Ичинноров (5-7) - Маэгашира 7 Ура (9-3)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (4-8) - Маэгашира 4 Такарафүжи (4-8)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (12-0) - Секиваке Митакеуми (9-3)

Өнөөдрийн онцлох оноолт бол Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн араас 11 даваа, нэг унаатайгаар Озеки Такакейшо, Маэгаширагийн 15-аас барилдаж буй Аби нар хоорондоо учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь бие, биенээ тус бүр хоёр даваад байгаа юм. 

Харин Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Секиваке Митакеумитэй 16 дахь удаагаа учраа таарлаа. Өмнө аварга өрсөлдөгчөө 11 удаад нь давж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.