Өнөөдөр манай найман жүдоч хүч үзнэ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн их дуулга тэмцээн зохион байгуулагдана. 

~ai 54c779d3 9931 4f29 80f7 98693e50ec0d  01 

Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийх тус тэмцээнд 41 орны 223 жүдоч хүч үзэх ба манай улсаас олимп, дэлхийн хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй эрэгтэй 10, эмэгтэй 10 нийт 20 жүдоч хүч үзнэ. 

Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас найман жүдоч хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -60 кг жин:

В хэсэгт ОУХМ Э.Сумъяабазар эхний тойрогт ОХУ-ын бөхтэй, С хэсэгт Б.Сүхбат энэ оны Парисын Их дуулгын мөнгөн медальт ОХУ-ын Рамазан Абдулаевтай барилдана.

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг жин:

-66 кг-ын жинг ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, улмаар хоёрдугаар тойрогт Кыргызстаны Байбол Саламат Уулутай учраа таарсан байна. С хэсэгт Г.Сод-Эрдэнэ эхний тойрогт Кыргызстаны К.А.Уулутай учраа таарсан байна.

Эрэгтэйчүүдийн -66 кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -66 кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52 кг жин:

Энэ жинд манай улсаас хоёр бөх зодоглож байгаа ба В хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Европын аваргын мөнгө, хүрэл медальт Португалийн Жоана Диоготой, С хэсэгт Г.Ганцэцэг “Токио-2020” олимпын хүрэл медальт Их Британий Челси Жайлестай учраа таарсан байна.

Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -57 кг жин:

Энэ жинд мөн л хоёр бөх зодоглох ба А хэсэгт Л.Энхрийлэн Польшийн А.Подолактай, D хэсэгт Б.Алтанцэцэг Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт Чехийн Вера Земановатай учраа таараад байна.

Эмэгтэйчүүдийн -57 кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57 кг жингийн оноолт

Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаануууд 21:00 цагаас явагдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.