Их аварга Асашорюу Д.Дагвадорж сумо бөхийн ордонд ирлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 0f07f8ae176603bbf4e12486103c917f 01 01 01 01(1)

12 өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа нэг ч унаагүйгээр Кюүшү башёгийн дээд зиндааг тэргүүлж байгаа бол түүний ард 11 даваа, нэг унаатайгаар Озеки Такакейшо, Маэгаширагийн 15-аас барилдаж буй Аби нар бичигдэж байна. 

Өчигдөр сумо бөхийн 68 дахь их аварга Асашорюу Д.Дагвадорж гэргийн хамт Кюүшү башёг үзэж сонирхлоо. Ташрамд сонирхуулахад их аварга 2002 оны Кюүшү башёд анхны түрүүгээ хүртэж байсан түүхтэй. 

260009736 655941345395851 2498360932899668039 n

Дөрвөн зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг танилцуулж байна.

Макүүчи

  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /12-0/
  • Ичиножо А.Ичинноров /5-7/
  • Кирибаяама Б.Лхагвасүрэн /4-8/
  • Хошорюү С.Бямбасүрэн /5-7/
  • Тамаваши Б.Мөнх-Оргил /9-3/
  • Чиёошома Г.Мөнхсайхан /6-6/

Жүрёо

  • Даишохо Ч.Шижирбаяр /6-6/
  • Миторюү Б.Төрболд /6-6/
  • Азүмарюү С.Тодбилэг /7-5/
  • Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /6-6/

Макүшита

  • Тамашохо Э.Энхманлай /5-1/
  • Оошёоүма П.Дэлгэрбаяр /4-2/
  • Хокүтэнкаи Г.Сүхбат /2-4/
  • Дэванорюү Т.Тэмүүлэн /5-1/
  • Сакигакэ Я.Баттүшиг /2-4/
  • Ёошояама Б.Анхбаяр /2-4/
  • Саданохикари Д.Наранцогт /2-4/

Санданмэ

  • Хокүтомарү Н.Чинзориг /4-2/
  • Араүма Б.Төртогтох /6-0/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.