Сальвадорын галт уулын бэлд "Биткойн хот" байгуулна

Төв Америкийн Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле тус улсын Кончагуа галт уулын бэлд "Биткойн хот" байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Биткойн болон бусад криптовалютыг олборлох нь зардал ихтэй, ярвигтай ажил бөгөөд их хэмжээний эрчим хүч зарцуулдаг билээ.

70e00fd4 4aba 11ec 88c2 0bacf4eabd5b image hires 191823

Сальвадор нь өнгөрөгч 9 дүгээр сард биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон дэлхийн анхны улс болсон ба уг төслийг санхүүжүүлэхэд мөн криптовалют ашиглах юм.

Ерөнхийлөгч Букеле шинэ төслийнхөө талаар танилцуулах үеэрээ "Хотод орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээ, музей, үзвэр үйлчилгээ, баар, ресторан, нисэх онгоцны буудал, боомт, төмөр зам зэрэг биткойнд зориулагдсан бүх зүйл байх болно" хэмээн тэмдэглэжээ.

106950779 1633086293817 GettyImages 534304542

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.