? LIVE: Сумо бөхийн Кюүшү башё /10 дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 10 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

tugs 01 01 01 01 01

Есөн өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга, Озеки Такакейшо нар нэг ч унаагүйгээр Кюүшү башёг тэргүүлж байна. Кюүшү башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан (5-4) - Маэгашира 4 Эндо (5-4)
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (7-2) - Маэгашира 9 Аойяама (3-6)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (3-6) - Маэгашира 2 Оношо (3-6)
Комүсүби Ичиножо А.Ичинноров (3-6) - Маэгашира 3 Мёогирюу (2-7)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (9-0) - Маэгашира 5 Хошорюу С.Бямбасүрэн (4-5)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр өөрийн нутаг нэгт Хошорюу С.Бямбасүрэнтэй барилдах оноолттой байна. Хоёр бөх энэ онд хоёр удаа учраа таарахад хоёуланд нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ даваад байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.