? LIVE: Сумо бөхийн Кюүшү башё /найм дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн найм дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

0f07f8ae176603bbf4e12486103c917f 01 01 01

Долоон өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга, Озеки Такакейшо нар нэг ч унаагүйгээр Кюүшү башёг тэргүүлж байна. Кюүшү башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан (4-3) - Маэгашира 5 Такаяасү (4-3)
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (6-1) - Маэгашира 8 Тобизару (4-3)
Маэгашира 5 Хошорюу С.Бямбасүрэн (3-4) - Маэгашира 2 Оношо (2-5)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-6) - Маэгашира Дайейшо (3-4)
Комүсүби Ичиножо А.Ичинноров (3-4) - Озеки Такакейшо (7-0)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (7-0) - Маэгашира 4 Эндо (4-3)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр өөрийн хүчтэй өрсөлдөгч Эндотой 11 дэх удаагаа учраа таарч байна. Хоёр бөх өмнө нь бие, биенээ тус бүр таван удаа даваад байгаа ба өнөөдөр хайнаагаа хагалах барилдаан болно. Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров өнөөдөр аваргын хамт нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж буй Озеки Такакейшотой учраа таарсан байна. Хэдийгээр Такакейшо озеки Ичиножо А.Ичинноровыг найман удаа даваад байгаа ч А.Ичинноров сүүлийн хоёр башё дараалан Такакейшог давсан үзүүлэлттэй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.