? LIVE: Сумо бөхийн Кюүшү башё /долоо дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн долоо дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

0f07f8ae176603bbf4e12486103c917f 01

Зургаан өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озеки Такакейшо, Маэгаширагийн 15-аас барилдаж буй Аби нарын гурван бөх нэг ч унаагүйгээр тэргүүлж байна. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан (3-3) - Маэгашира 9 Аойяама (3-3)
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-1) - Маэгашира 5 Такаяасү (4-2)
Маэгашира 5 Хошорюу С.Бямбасүрэн (2-4) - Маэгашира 8 Котоеко (0-6)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-5) - Секиваке Митакеуми (5-1)
Комүсүби Ичиножо А.Ичинноров (2-4) - Маэгашира 1 Вакатакаге (2-4)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (6-0) - Маэгашира 3 Миёогирюу (2-4)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Маэгаширагийн 3-аас барилдаж буй Миёогирюүтэй 17 дахь удаагаа учраа таарч байна. Өмнө нь аварга өрсөлдөгчөө 12 удаа давж байсан ч хамгийн сүүлд буюу энэ оны зуны башёд Миёогирюү давсныг манай үзэгчид санаж байгаа биз ээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.