Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

BoxingArmy 01 01 01 01 01 01 

Таван өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга, Озеки Такакейшо, Маэгашира 15 Аби нарын гурван бөх нэг ч унаагүйгээр Кюүшү башёг тэргүүлж байна.

Кюүшү башёгийн тав дахь өдөр дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг танилцуулж байна.

Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан (3-2) - Маэгашира 7 Ура (4-1)
Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (4-1) - Маэгашира 8 Котоеко (0-5)
Маэгашира 5 Хошорюу С.Бямбасүрэн (1-4) - Маэгашира 5 Такаясү (4-1)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (0-5) - Секиваке Мейсей (3-2)
Комүсүби Ичиножо А.Ичинноров (2-3) - Маэгашира 1 Дайейшо (2-3)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (5-0) - Маэгашира 2 Таканошо (2-3)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Маэгаширагийн 2-оос барилдаж буй Таканошотой энэ онд зургаан удаа учраа таарч тав дараалан давлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.