СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшин нарын хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирал зэрэг албан тушаал хашиж асан Р.Бадамдамдингийн хүү, АН-ыг засгийн эрх барьж байх жилүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин уг шийдвэрийг нь хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэн давж заалджээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн прокурорын эсэргүүцлийн дагуу өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэлэлцэн шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Б.Баттүвшин нь дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас 1.5 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан. Ингэхдээ шаардлага хангахгүй байхад 2014 оны аравдугаар сард “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Голомт” банкны дансанд нь шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байсан хэрэгт холбогдсон.

аж. Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьж буй барилгын 11 дүгээр давхарт 1.1 тэрбум гаруй төгрөгөөр 386.3 ам метр талбай авсан нь тогтоогдсон байдаг.

Харин үлдсэн мөнгөнөөс Ш.Эрдэнэболдод 123, иргэн Б.Гантулгад 34, Ж.Галт-Одод 150, Х.Түмэнд 40, В.Эрдэнэбаярт 10, О.Маргадад 100 сая гэх зэргээр шилжүүлсэн нь мөнгө угаасан үйлдэлд тооцогдоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ха ха ха
2 жилийн өмнө
202.126.89.157

хахаха чи муу хөгийн пацаан их даам гараад байлуу хохь чинь шоронгийхо жанга тавтай зооглорой !! түмпэн дүүрэн жан чамайг дуудаад хүлээж байга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.