Авлига авсан ХААН банкны ажилтан, авлига өгсөн хоёр иргэнийг гурвууланг нь яллажээ

Монгол орон даяар хамгийн олон салбар нэгжтэй ХААН банкны “Хархорин” салбарын ажилтан Т.Ууганбаатарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт дахин хэлэлцлээ.

Тэрбээр юм. Уг нь тус шүүх өнгөрсөн зургадугаар сард ХААН банкны дээрх албан тушаалтныг зээл гаргаж өгөхдөө бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оноосон. Харин түүнд авсан зээлийнхээ 10 хувийг хахууль болгож өгсөн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарын зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм.

Харин . Улмаар Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна. Харин Г.Мөнхбаясгалан, Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар хасаж, зорчих эрхийг нь нэг жил хасах ял шийтгэжээ.
Хэдийгээр тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болоогүй аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.