? LIVE: Нэгнээ бүлэглэн зодсон хүүхдүүд 84 дүгээр сургуулийн сурагчид байж болзошгүй

Нэгнээ бүлэглэн зодсон хүүхдүүд 84 дүгээр сургуулийн сурагчид байж болзошгүй талаар тус сургуулийн нийгмийн ажилтан С.Өлзийбаяраас тодрууллаа.

84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Өлзийбаяр: 

-Зодож байгаа болон зодуулж байгаа нь манай сургуулийнх биш. Манай хүүхдүүдээс оролцсон байж магадгүй гээд эцэг, эх рүү нь холбогдсон. Цагдаагийн байгууллагаас өчигдөр манайх дээр ирж, бүртгээд явсан. Бас гэрийн орчинд байгаа учраас эцэг, эхтэй нь холбогдож, тодруулга авч байна.

Ямар ч байсан өчигдөр цагдаагийн байгууллагаас ирсэн.

Цагдаагийн байгууллага учрыг нь тогтооно гэсэн. Ямар ч байсан зодож байгаа, зодуулж байгаа хоёр хүүхэд нь манай хүүхдүүд биш. Манайх биш гээд хайхрахгүй байгаа юм биш. Битгий оролцсон байгаасай гэж хүсэж байна. Ийм асуудал битгий гараасай гээд бүх ахлах ангиудаар яваад анхааруулж байна. Сүүлийн хоёр жил танхимын сургалт байхгүй байлаа. Хүүхдүүддээ ийм хэрэгт битгий оролцоорой гэж л сануулж байна даа. Хэдий манай сургууль биш ч гэлээ оролцсон хүүхдүүдэд хандаж хэлэхэд "буруу байна, болохгүй байна" гэж хэлмээр байна. 

Харин Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр "БЗД-ийн 15 дугаар хороонд 11 дүгээр ангийн сурагч эрэгтэй “Б”-г өөр сургуулийн аравдугаар ангийн сурагч О, Т, Н, Тэ, Т нар бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч гар утсаараа бичлэг хийн, цахим орчинд цацжээ. Уг асуудлыг БЗД-ийн Цагдаагийн газар шалгаж байна" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.