Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан тушаалтныг шалгаж дууслаа

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Б.Батсүх нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.

Түүнийг . Тэрбээр найз Н.Хүрэлбаатартайгаа хамтран 2020 оны нэгдүгээр сард “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч С.Жавхлангаас тав, мөн оны хоёрдугаар сард “Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням, нягтлан бодогч Л.Хишигдэлгэр нараас 30.6, “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.Одгэрэлээс 35 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон билээ. Дээрх хүмүүсээс гадна Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын аж.

Түүнчлэн байна. Тэрбээр Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Б.Буянцэцэгийг тэнцүүлэхийн тулд 2019 оны арваннэгдүгээр сард М.Алтанбаганад ажлынх нь гадаа хоёр сая төгрөгийн хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ. НПГ-аас Б.Батсүх, Н.Хүрэлбаатар, Ч.Сугар, О.Энхтуяа, Л.Хишигдэлгэр, Б.Түвдэнням, С.Жавхлан, Н.Одгэрэл, М.Алтанбагана, Б.Буянцэцэг, “Best shoes” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.4-2, 22.4-4, 22.5-1, 22.5-2, 22.5-3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.