Тэрүнофүжи аварга хүндхэн барилдааны эцэст ялалт байгууллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

BoxingArmy 01 01 01

Башёгийн хоёр дахь өдөр Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга болон түүний хүчтэй өрсөлдөгч Дайейшо нарын барилдаан үзэгчдийг "өндөлзүүллээ". Хамгийн сүүлд хоёр бөх учраа таарахад Дайейшо давж байсан бол энэ удаад Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн давах ээлж иржээ.

Мөн түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил болон Хошорюу С.Бямбасүрэн нарын монгол бөхчүүд өчигдөр гурав дахь удаагаа хоорондоо учраа таарч Тамаваши Б.Мөнх-Оргил давлаа. 

Хоёр өдрийн дараах байдлаар монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг танилцуулж байна.

Макүүчи

  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /2-0/
  • Ичиножо А.Ичинноров /1-1/
  • Кирибаяама Б.Лхагвасүрэн /0-2/
  • Хошорюү С.Бямбасүрэн /1-1/
  • Тамаваши Б.Мөнх-Оргил /1-1/
  • Чиёошома Г.Мөнхсайхан /2-0/

Жүрёо

  • Даишохо Ч.Шижирбаяр /1-1/
  • Миторюү Б.Төрболд /0-2/
  • Азүмарюү С.Тодбилэг /1-1/
  • Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /1-1/
  • Хокүсайхо Э.Даваанинж /0-2/ өнжсөн

Макүшита

  • Тамашохо Э.Энхманлай /1-0/
  • Оошёоүма П.Дэлгэрбаяр /0-1/
  • Хокүтэнкаи Г.Сүхбат /0-1/
  • Дэванорюү Т.Тэмүүлэн /1-0/
  • Сакигакэ Я.Баттүшиг /1-0/
  • Ёошояама Б.Анхбаяр /0-1/
  • Саданохикари Д.Наранцогт /0-1/

Санданмэ

  • Хокүтомарү Н.Чинзориг /1-0/
  • Араүма Б.Төртогтох /1-0/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.