"Apple"-ийн анхны компьютер 400 мянган ам.доллароор зарагджээ

АНУ-ын "Apple" компанийг үүсгэн байгуулагчид болох Стив Возняк, Стив Жобс нарын бүтээсэн анхны компьютер дуудлага худалдаагаар 400 мянган ам.доллароор зарагджээ.

Хавайн коа модон хэсгээс бүрдсэн Гэвч дэлхийн даяарх эдгээр 200 компьютерын зөвхөн 20 орчим нь л одоог хүртэл ажиллаж байгаа гэж мэргэжилтнүүд үздэг.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар зарагдсан компьютер нь өмнө нь хоёрхон эзэнтэй байсан аж. Анхны эзэн болох коллежийн профессор нь уг компьютерыг өөрийн шавьдаа 650 ам.доллароор зарж байжээ.

"Apple-1"-ийн мэргэжилтэн Кори Коэн "Энэ бол хуучин электрон бараа, компьютерын технологи цуглуулагчдын хувьд ариун нандин зүйл" хэмээн тэмдэглэсэн байна.

100932798 128279719 1

2014 онд Нью-Йорк дахь дуудлага худалдаанд орсон нэгэн "Apple-1" компьютер 905 мянган ам.доллароор үнэлэгдэж байжээ.

Тухайн үед тэд өөрсдийн бүтээсэн компьютероо 666.66 ам.доллароор зарж байсан нь Возняк олон давтагдсан тоонд дуртай байсантай холбоотой гэдэг.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.