Л.Эрхэмбаяр: Өндөг дээр QR кодтой наалт наавал дэмжих үү?
"Түмэн шувуут" ХК-ийн захирал Л.Эрхэмбаяр цахим хуудас дээрээ дараах саналыг гаргаж, хэрэглэгчдээс санал асуужээ.
Тэрбээр, "Урд хил хаалттай. Цаас, хэвлэх үйлдвэрийн түүхий эд тасарч байгаа тул өндөгний шошго наалтын үнэ 30% нэмэгдэнэ шүү гэж хэвлэлийн компаниас мэдэгдлээ. Эцсийн дүндээ бид хэлбэрийн хойноос арай л их хөөцөлдөж байгаль орчноо сүйтгэж байна. Зөвхөн шошго худалдан авах, наахад "Түмэн шувуут" ХК дангаараа жилд 170 сая төгрөг зарцуулж байна.
Уг нь бид сав баглаа, шошго биш өндөг л идэх гээд байгаа. Бид болоод хэрэглэгчид хамтдаа бодох л асуудал! Автобусны билет шиг жижигхэн минимал, QR кодтой наалтыг өндөг дээрээ наачихвал манай хэрэглэгчид яаж хүлээж авах бол оо? Мэдээж QR кодыг уншуулбал илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь харагдана. Өнгө үзэмжийн хувьд тааруухан л болно" гэжээ.
.jpg)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.