Марие Антонеттын бугуйвчнууд найман сая ам.доллароор зарагджээ

Францын сүүлчийн хатан хаан Марие Антонеттын зүүж байсан хоёр алмаазан бугуйвч дуудлага худалдаагаар найман сая гаруй ам.долларын үнэд хүрчээ.

Бугуйвчнуудыг нэгэн нэрээ нууцалсан хүн утсаар холбогдон, худалдаж авсан байна. Нийт 112 очир эрдэнээс бүтсэн хоёр бугуйвч нь ийнхүү анх удаа дуудлага худалдаанд орж байгаа бөгөөд урьдчилан тооцоолж байснаас хоёр дахин илүү үнээр зарагджээ.

OSI43U3OCVF7FBI2HFKFPGG5V4

 121501348 mediaitem121501347

"Christie's" дуудлага худалдааны байгууллагын Европ дахь салбарын дарга Франсуа Кюриэл энэ талаар "Эдгээр бугуйвч нь дур булаам ба сүр жавхлант байдлаараа Францын түүхэн дэх хамгийн чухал үеийг илтгэх бөгөөд цаг хугацаагаар аялсан мэт болгоно" хэмээн онцолжээ.

Марие Антонетт 1755 онд Австрид төрсөн бөгөөд Францын ирээдүйн хаан Луи XVI-ын сүйт бүсгүй болохоор Франц руу явсан билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.