Бичлэг: С.Эрдэнэ: Улс төрийн намын тухай хууль ярьж байхад өнөөдрийн онц хурал юу ч биш
Ардчилсан намын Онц их хурал зохион байгуулагдаж байгаа энэ цагт М.Тулгат даргатай АН-ынхан “Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт , өөрчлөлтийн төсөл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт С.Эрдэнэ М.Тулгат, Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь зэрэг АН-ын гишүүд болон дэмжигчид оролцож байна.

“Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл” хэлэлцүүлгийн үеэр С.Эрдэнэ: “Эрх баригч намд боломж олгосон хуулийн зохицуулалт болсон гэж хэлж болохоор байна. Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний 4 хүнийг дэвшүүлэхээр байгаа, дургүй хүргэсэн аль ч намыг татан буулгах эрхтэй болж байгаа. Шууд шийдвэр гаргах эрх нь тэндэнд байгаа. Ардчилсан нам алдаа гаргалаа гэхэд авч хэлэлцээд л татан буулгахаар болж байна. Ийм зүйлс шинэ хуулийн төсөлд харагдаж байна. Бид маш болгоомжтой няхуур хандах хэрэгтэй гэж үзсний үндсэн дээр өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. Ер нь АН-ын удирдах ажилтны зөвөлгөөнөө 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй удахгүй зохион байгуулна. Тус хуралд Үндэсний бодлогын хорооны бүх гишүүд болон, анхан дунд шатны намын удирдлагуудыг оролцоно. Тус хурлаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ гэж бодож байна.Энэ хуулийн төслийг хэлэлцэж байх үед Ж.Батсуурь, Ц.Туваан оролцсон ч юугаа ч уншаагүй ирц л бүртгүүлсэн би сайн мэдэж байна. Улс төрийн намын тухай хууль гэдэг нь намын үндсэн хууль гэж ойлгож болно. Эрх баригч нам хүч түрээд явна. Энэ хуульд маш анхааралтай хандах нь чухал. Өнөөдрийн тэр зохиож байгаа онц их хурал бол юу ч биш. Ардчилсан нам улс төрийн 36 намруу хүсэлт явуулж Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг хийх уриалгаа явуулна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.