СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-11-03

🔴 LIVE: О.Баасанхүү: Онц их хурлаар О.Цогтгэрэл АН-ын дарга болох гээд байгаа юм уу?!

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

АН-ын Онц их хуралтай холбоотой асуудлаар АН-ын НБД, хуульч О.Баасанхүүгээс тодрууллаа. 

АН-ын НБД, хуульч О.Баасанхүү: 

-Нөхөн сонгуулийн үеэр Их эвлэрлийн их хурал зарлан хуралдуулах тухай шум гарсан. Уг нь эвлэрэхийн тулд эхлээд асуудлаа шийдэх ёстой. Асуудал нь АН-ын даргыг солих процесс шүү дээ. Гэрчилгээн дээр нэрийг нь өөрчлөх. 

С.Эрдэнэ гэдэг дарга Ц.Туваанд ажлаа өгөхдөө "Намын даргаа солиорой" гээд явсан. Гэтэл намын даргыг солилгүйгээр намын дүрмийг өөрчилсөн. Ингэнгүүт С.Эрдэнэ дарга тамгаа буцаан авъя гэсэн, өгөхгүй гэхээр нь шүүхэд хандан тамгаа шинээр авсан. М.Тулгат дотоод сонгуульд өрсөлдөн АН-ын дарга болсон. Одоо УДШ дээр С.Эрдэнэ гэдэг хүний оронд М.Тулгат гэдэг хүнийг бүртгэх процессын асуудал л байгаа. 

Гэтэл, өөрсдийгөө АН гэж ярьсан, тэдний дарга гэгддэг О.Цогтгэрэл Захиргааны хэргийн шүүхэд хэний тамга хүчинтэй вэ гэдэг гомдол гаргасан. Энэхүү гомдлыг энэ сарын 11-нд шийдвэрлэнэ. Шүүх гэхдээ С.Эрдэнэ даргын тамгыг хууль бус гэж гаргахгүй байх. Гаргах юм бол өмнөх сонгуулиудад оролцсон нь хууль бус болно. 

Эдгээр нөхөд гэрчилгээнд өөрчлөлт оруулах процессын оронд Онц их хурал зарлаж байна. 1000 хүн цуглуулж хуралдах гэж байна. Онц их хурал хуралдуулах тухай АН-ын дүрэмд байхгүй. Байхгүй юмыг хийж юуг шийдэх гээд байгаа юм бэ? Онц их хурлаар О.Цогтгэрэл АН-ын дарга болох гээд байгаа юм уу? О.Цогтгэрэлийг АН-ын дарга биш гэж Н.Алтанхуяг нь мэдэгдээд байгаа шүү дээ. Харин М.Тулгатыг АН-ын дарга гэдгийг С.Эрдэнэ хүлээн зөвшөөрч байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Battulgabattulga
3 жилийн өмнө
66.181.161.14

Ene neg balai yumnuudiig yaltai ch bileedee ih hurald bui buleg geed baigaa yumnuud buleg munu uu bish bol taraaj tatan buulgamaar yum er ni bol AN sunuud duusch baigaan bishuu tsogtgerel gedeg nuhur unuuh l heden hudalch hulgaich naraa tsugluulah geel ulaan balaar urij duudaad baisan hulgaichiig hulgaichaar soliod aluurchid avilgachid ard ni sudsiig ni barij baihad yu uurchlugdhiin ogt shine hun gargaj irehgui bol tegeel duuslaadaa AN bayrtai tsel zaluuhan 30 nasandaa burhan boljdee um sain amgalan boloh boltugai

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.84

Ард түмэн шийдээд өгнө сонгуулиар,МАН- сонгуулийн бэлтгэлийг өдөр шөнөгүй, өглөө оройгүй ,зүүд нойрондоо ч хийж байна. Сонгуулийнхаа бэлтгэлийн 50%-г л лав хийчихсэн. !!!Сэрүүн зүүдлэх ээ болиод амьдралыг судал!!!Ялгаварлал алагчлал хэрээс хэтэрч, Ядуурал,дарангуйлал нийт олныг хамарсан бодит зүйл болоод байна. Сөрөг хүчин гэж байдаг бол одоо ёстой хэрэгтэй байна. АХМАДЫН ТЭТГЭВЭР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН системийг судал !!!Тэгвэл коммунистуудын мөн чанарыг ойлгож магад. Дахин хэлье сэрүүн зүүдлэх ээ боль !!!Амьдралыг судал! !!!

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.48

Хурцын гар хөл Баасанхүүг АН гишүүнчлэлээс хасах хэрэгтэй

Баатар
3 жилийн өмнө
109.37.135.92

Женко намыг маань увс мафиад өгчихдөө. Мэнгэт шантаажилсан уу женко аврал эрсэн үү ямарч байсан тэр мэнгэтийн өвөрт орж намаа байхгүй болголоо. Өнөөдөр мэнгэт гаднын заавраар монголыг удирдаж бна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.