СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ жилийн бэлэг бэлдүүлсэн НМХГ-ын албан тушаалтныг цагаатгав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Экспорт, импорт, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Гэрэлт-Од, нэгэн компанийн захирал Ц.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, холбогдогчдыг цагаатгав.

Ц.Жаргалсайхан нь 2018 оны арванхоёрдугаар 17-нд хилээр гаргах түүхий эддээ хяналт шалгалт хийлгэж, байцаагч томилуулан дүгнэлт гаргуулахаар хандсан аж. Энэ үед нь шинэ жил дөхсөн, байцаагчдынхаа хүүхдүүдийг баярлуулахын тулд . Өөрөөр хэлбэл, өөртөө давуу байдал бий болгохын тулд НМХГ-ын хэлтсийн даргад бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж хахууль өгсөн гэж прокурор буруутган яллах дүгнэлт үйлдсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь 2020 оны аравдугаар сард хэлэлцээд мөн л гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагаатгаж байсан ч прокурор эсэргүүцсэнээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.180.116

Жараахайгаа ч барахаа байсан уу?

irgen
2 жилийн өмнө
66.181.161.80

ene bol sonirhliin zurchliin huuli zurchsn uildel

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.