? LIVE: "Их Монгол" хорооллын СӨХ-ны нягтлан Н.Мөнхтулга иргэдийн өмч болох 257 сая төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэлээ

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон тооны орон сууцны хороолол баригдаж, бүгд СӨХ гэх байгууллагатай болсон. Эдгээр байгууллагууд нь иргэдээс сар бүр хураамж авч, тухайн орон сууцны засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. Дээрх байгууллагуудтай холбоотой гомдол, санал тасардаггүй ч түүнд анхаарал тавьж ажилладаг эрх бүхий байгууллагыг нэрлэх боломжгүй. Иргэд ч өөрсдийн төлж буй мөнгө юунд зарцуулагдаж байгаа талаар төдийлөн анхаарал тавьдаггүйгээс үүдэн СӨХ гэх байгууллагын санхүүгийн зарцуулалт иргэдэд нээлттэй бус байдаг. Иймд СӨХ болоод оршин суугчдын хооронд асуудал үүсэж, эцэстээ шүүх цагдаагийн байгууллагад очиж байна.

Тухайлбал  Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хорооллын "Их Монгол" хорооллын СӨХ-ны нягтлан Н.Мөнхтулга оршин суугчдын сар бүр төлдөг төлбөрийг хувьдаа захиран зарцуулж байна хэмээн тус СӨХ-ны гүйцэтгэх захирал А.Алтантуяа мэдэгдэл хийсэн юм.

Тэрбээр “Н.Мөнхтулга гэх эмэгтэй “Баянмонгол-СӨХ”, “Их Монгол” СӨХ хоёрт давхар нягтлан хийдэг. “Их Монгол” СӨХ 2015 онд байгуулагдсан хотхоны оршин суугчдад нэг ч тайлан тавьж байгаагүй. СӨХ асуудалгүй байсан бол оршин суугчдын мөнгийг ингэж зарцуулсан гэж тайлагнах байсан байх. .

Манай хотхон 732 айл өрхтэй. Нэг айл өрх дунджаар 30 мянган төгрөгийн СӨХ-ны төлбөр төлдөг. Гэтэл Н.Мөнхтулга гэх эмэгтэй энэ сарын 8-ны өдөр СӨХ-ны хамаг эд хогшил, тайлан гэх мэт 257 сая төгрөгийн эд зүйлсийг хулгайлаад аваад явсан.

Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Дам хүний яриа сонсоход цагдаа гээд 2-3 жил болно гээд тоохгүй байна гэсэн. . Ядаж ажилчдын маань цалин мөнгө өгөөсэй хэмээн хүсэж байна. Бид нарын мэдэж буйгаар өнгөрсөн оны 10 сард дундын хуримтлалын санд 280 сая төгрөг, 2021 оны гуравдугаар сард төрийн 5 байгууллагын хяналт шалгалт орж ирэх үед 180 сая төгрөг, 2021 оны 7 дугаар сард 91 сая төгрөг байна гэх мэдээллээс өөр СӨХ-тэй холбоотой тооцоо, төлбөрийн мэдээлэл алга” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.