СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-25

🔴 LIVE: МАН-ын бүлэг: Хоёр хөрштэй холбоотой асуудалд нухацтай хандах шаардлагатай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.  

Д.Тогтохсүрэн: МАН нөхөн сонгуулийн дүнгээр хоёр гишүүн нэмж сонгогдсонтой холбоотойгоор тэдгээр гишүүдийг бүлэгтээ нэмж авах асуудлыг шийдвэрлэжээ. Ийнхүү. Харин хуралдааны дараагийн асуудлууд хаалттай хуралджээ. 

Манай улс ОХУ, Хятадтай харилцах харилцааны асуудал тэр дундаа олон жил ужгирсан  зарим асуудлаар ярилцахаас гадна, төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. 

Хоёр хөрштэй холбоотой асуудалд нухацтай хандах шаардлагатай.

Тухайлбал: төмөр зам, шатахуун, агаарын тээвэр, хийн хоолойг зэрэг асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. . Өмнө . Тухайлбал, Шивээхүрэн, Богдхан төмөрзам, Чойбалсан- Хөхөөт- Бичигт чиглэлийн төмөр замыг барих хэрэгтэй гэж үзсэн. Төмөр замын бодлогод нь тусгаж өгч байгаа. Засгийн газраас өргөн барьсан төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж бүлгээс үзсэн.

Сэтгүүлчдийн асуултад МАН-ын бүлгийн гишүүд дараах тайлбарыг өглөө.

-УБТЗ-ын даргаар н.Хэрлэн гэдэг хүнийг томилох талаар яригдсан уу?

-УБТЗ-ын даргын асуудалд хүний нэрийг огт яригдаагүй. Оросын талаас Орос захирал байх ёстой гэж үзэж байгаа бол манай талаас монгол хүн байх ёстой ярилц гэдэг чиглэл өгсөн.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.