Пабло Пикассогийн бүтээлүүд 110 сая ам.долларын үнэд хүрчээ

Лас Вегасын нэгэн зочид буудлын хананд 20 гаруй жилийн турш өлгөөтэй байсан Пабло Пикассогийн 11 бүтээл өнгөрөгч бямба гарагт болсон дуудлага худалдаагаар бараг 110 сая ам.доллароор зарагджээ.

Тэгвэл тус компани дүрслэх урлагийн цуглуулгынхаа олон талт байдлыг сайжруулахын тулд Пикассогийн бүтээлүүдийг зарахаар шийдсэн аж. Үүний хүрээнд, тус зочид буудал нь хөгжиж буй улс орнуудаас гаралтай уран бүтээлчид болон нийгмийн цөөнх, эмэгтэйчүүдийн уран бүтээлүүдийг цуглуулгадаа нэмэхээр зорьж байгаа аж.

 119908235 f4b08942 4485 4203 b0e1 bea7682944ce

 119908236 45bc73c4 82ea 44b2 8bf5 051846636652

Дуудлага худалдаагаар Испани зураачийн есөн уран зураг болон хоёр шаазан эдлэлийг зарсан байна. Энэхүү цуглуулга нь 50 гаруй жилийн хугацаанд бүтсэн урлагийн бүтээлүүдээс бүрджээ. юм.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Пикассогийн 1938 онд зурсан "Улаан-улбар шар өнгийн берет өмссөн эмэгтэй" гэх нэртэй уран зураг хамгийн өндөр үнэ буюу 40.5 сая ам.долларт хүрчээ.

 119908234 09d99b14 5619 4f73 9e57 b2aa8b426328

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.