? LIVE: Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулгыг би Монголын суут “хулгайч” гэж харж байгаа

Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Нямдорж, Д.Дагвадорж нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ:

-Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгыг би Монголын суут "хулгайч" гэж харж байгаа. Их монгол байгуулагдаад 800 гаруй жил болж байна. Энэ мянганд би Х.Баттулга шиг хулгайчийг хараагүй. Бүх төрийн өмчийг хувьдаа туусан, шамшигдуулсан, бусдын боломжоос хулгайлсан. Өнөөдөр Монгол улс хөгжсөнгүй, тэр хүн ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүн болтлоо удирдагчаар ажилласан. Ийм учраас Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Нямдорж, түүнийг хүүг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж АТГ-т шалгуулахаар өглөө. Мөн Д.Дагвадорж, "Херо" Б.Баатарыг мөн шалгуулахаар өгсөн.

Ерөнхий сайд хуулиа хэрэгжүүлэх эсэхийг харж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ажлаасаа буусны дараа АТГ-т өгнө. Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг өнөөдөр Цэцэд өгнө гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.