Хулгайлагдсан 17 хүнийг ална гэж сүрдүүлжээ
АНУ-ын 17 иргэнийг Гайти улсад “400 Мавозо” нэртэй зэвсэгт бүлэг хулгайлж, хүн нэг бүрээс сая ам.долларын барьцаа хөрөнгө шаардаад байгаа юм. Тэгвэл дээрэмчдийн зэвсэгт бүлгийн удирдагч Вилсон Жозеф АНУ-ын иргэдийн амь насыг хорооно хэмээн сүрдүүлжээ.
Тэрээр пүрэв гарагт цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ “Хэрэв миний шаардлагыг биелүүлэхгүй бол би тэдгээр америкчуудын толгойд сум зоох болно гэдгийг аянгаар андгайлж байна” хэмээн өгүүлсэн байна. Мөн Жозеф Гайти улсын Ерөнхий сайд Ариель Хэнри, Үндэсний цагдаагийн байгууллагын дарга Леон Чарльз нарт хандан “Миний нулимсыг урсгасан залуусыг цусаар уйлуулах болно” гэж сүрдүүлжээ.
Энэ хооронд Гайтийн нийслэл Порт-ө-Прийнс хотод түлш шатахууны хомсдол, иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа зэргийг эсэргүүцсэн зуу зуун иргэн жагсаалд нэгдсэн байна. Тэд Ерөнхий сайдыг огцрохыг шаарджээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.