СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-21

🔴 LIVE: Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн шүүхэд өглөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ардчилсан намын өнөөдрийн 4:11 мэдээллийн цагт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ч.Отгочулуу нар оролцлоо. Ардчилсан намын удирдлага Сонгуулийн ерөнхий хороо хууль бус тогтоол гаргасныг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Мөн  ирэх оны төсвийн талаар байр сууриа илэрхийлэхээс гадна  өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан хүний эрхийн акцуудын талаар мэдээлэл өглөө.

АН: Төсвийн тухай хуульд эдийн засгийн тооцооллыг алдаатай хийсэн 

Ч.Отгочулуу: . Энэ мөнгөний цаана авлига, хээл хахууль, сонгуулийн сүлжээ болон сонгууль шударга бус болгох бусармаг үйл явдлуудыг санхүүжүүлж байна гэж үзэж байна. Бид шударга сонгуулиа хийж чадахгүй бол ардчилгүй болно.

Төсвийн тухай хууль дээр эдийн засгийн тооцооллыг их алдаатай хийсэн байна. Инфляцыг хэтэрхий багаар өгсөн байна. Ганцхан жишээ хэлэхэд, хэдхэн сарын өмнө нэг жолооч 80 мянган төгрөгөөр гаазаа дүүргэдэг байсан бол одоо 130 мянган төгрөгөөр дүүргэж байна.

Энэ мэтчилэнгээр хэдхэн сарын дотор автомашины гаазны үнэ 60-70 хувиар өссөн байхад инфляцыг 9 хувь гэж тавьж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. 2022 оны төсөв дээр ийм тооцооллын алдаа их гарсан байна. Хоёрт, Covid-19-ийн хуулийг далимдуулаад сайд, гишүүд салбар бүрт "ургийн мод"-оо байршуулж байна. Хувийн хэвшлийг шахан гаргаж байна. Энэ зохисгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Ардчилсан нам мэргэжлийн холбоодынхонтойгоо, татвар төлөгчидтэйгөө хамтарч үүнтэй хатуу тэмцэх болно. Дараагийн 4:11 уулзалтаараа бид илүү олон баримт гаргаж ирнэ. Covid-19-ийн хуулийг далимдуулсан сайд нарын байдал хэрээс хэтэрч байгааг бид зүгээр хараад суухгүй.

 Ч.Өнөрбаяр: Монгол улсад хүний эрхийн асуудал шалнаас доор уналаа. Энэ дээр хууль сахиулах байгааллага оролцож байгаад харамсаж байна. Ардчилсан төрд цагдаагийн байгууллага иргэнээ хамгаалах үүрэгтэй. Цагдаа иргэний эрхээ хамгаалах хуульд захирагдах ёстой. Улс төрчдийн арга хэрэгсэл болох талруугаа явж байгаад харамсаж байна. Цаашдаа УИХ-д хүний эрхийн дэд хороо нээлттэй сонсгол хийх ёстой. Мөн . Гэсэн ч энэ бол зөвхөн хууль хяналтын байгууллага ялзарч доройтсон гэж бодохгүй байна энэ байгууллагуудыг ийм шахаанд оруулж байгаа нь улс төрчдийн буруу. Иргэнтэйгээ цагдааг мөргөлдүүлдэг, хуулийн байгууллагаар дамжуулж иргэдийн эрхийг зөрчихөд хүргэдэг энэ хуулийг баталсан эрх баригчдийн буруу гэж харж байна. Энэ хуулиудыг өөрчлөх чиглэлд Ардчилсан нам цаашдаа ажиллана.

. Энэ нь улс төрийн намуудад иргэдийн өгч байгаа дүн юм. Том зургаар нь харвал улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг цогцоор нь өөрчлөх хэрэгтэй. Энэ чиглэлд холбогдох хуулиудыг өөрчилөхөд АН бүлэгтэй хамтарч ажиллахаас гадна улс төрийн намуудтайгаа ч хамтрах ёстой гэж үзэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.