Г.Болор-Очир хагас шигшээд шалгарлаа

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна.

CGS 7234 1560328728 1560328730 01 01 01 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Сумъяабазар, -66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах нар шагналт байранд орлоо. Б.Хорлоодойн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн -70, -78, +78кг жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас зодоглож буй бөхчүүдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.  

Анх удаа их дуулга ангиллын тэмцээнд оролцож буй залуу тамирчин Г.Болор-Очир эрэгтэйчүүдийн -81кг жингийн хагас шигшээд тунан үлдээд байна. Тэрээр хагас шигшээд Мастерсийн аварга Японы Сасаки Такешитэй тун удахгүй барилдана. 

Харин эрэгтэйчүүдийн +100кг жинд О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн -70кг жинд Ц.Энхчимэг, +78кг жинд А.Адьяасүрэн нар дагах барилдаан хийнэ. 

Хэсгийн барилдааныг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны суваг болох ippon.tv сайтаас буюу ЭНД дарж шууд хүлээн авч үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.