Өнөөдөр манай 10 жүдоч барилдана

"Токио-2020" зуны олимпын наадмын дараа зохион байгуулагдаж буй жүдо бөхийн анхны их дуулга ангиллын тэмцээн зохион байгуулагдаж байна.

CGS 7234 1560328728 1560328730 01

46 орны 283 жүдоч хүч үзэж буй тус тэмцээнд манай улсаас шинэ залуу тамирчид бүхий эрэгтэй 13, эмэгтэй есөн тамирчин буюу нийт 22 тамирчин барилдаж байна. 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Сумъяабазар, -66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах нар шагналт байранд орлоо. Б.Хорлоодойн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн -70, -78, +78кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дараах бөхчүүд зодоглоно. 

Эрэгтэй:

-81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир
-90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис
-100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал
+100 кг жинд О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй:

-70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам
-78 кг жинд Б.Эрдэнэт-Од
+78 кг жинд А.Адъяасүрэн 

Өнөөдөр манайхны салхийг хагалан эрэгтэйчүүдийн -81кг жинд Б.Мөррэнцэн Шинэ Зиландын бөхтэй барилдана. 

Хэсгийн барилдааныг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны суваг болох ippon.tv сайтаас буюу ЭНД дарж шууд хүлээн авч үзнэ үү. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.