Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа

Холимог тулааны дэлхийн №1 холбоо болох UFC-д тулалдаж буй цорын ганц монгол тулаанч хэдхэн цагийг өмнө ээлжит тулаанаа хийж, ээлжит ялалтаа авлаа. 

 

UFC FIGHTNIGHT 195 тулаанд Д.Батгэрэлийн энэ удаагийн өрсөлдөгч нь Америк тулаанч Брендон Девис (14-8) байлаа. Б.Девис өмнө нь 66 кг жинд UFC-д тулалдаж байсан ч өнгөрсөн жилээс GCMMA холбоонд холбоонд тулалдах болсон юм. Тэрээр GCMMA холбоонд дөрөв дараалан ялалт байгуулсны эцэст UFC-д эргэн ирсэн эхний тулаанаа манай Д.Батгэрэлтэй хийлээ. 

Өмнөх хоёр тулаандаа өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор буулган авсан Д.Батгэрэл энэ удаад ч "уламжлал ёсоор" өрсөлдөгчөө эхний үед дуусгалаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.