Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаадаа хариуцлага тооцохгүй юм уу, Б.Мөнхбаатар сайд аа

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын дарга Ц.Ганхүүг 2021 оны есдүгээр сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлчихлөө.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдож АТГ-ынхан яллагдагчаар татсантай холбоотойгоор ийнхүү өөрчилсөн бололтой юм. ГЗБГЗЗГ-ын даргаар зургаан жил гаруйн хугацаанд ажилласан Ц.Ганхүүг албан тушаалаа урвуулж, хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон гэх зэрэг үндэслэлээр шалгах болсон юм.

Мөрдөн байцаалтын ажлын хүрээнд 2021 оны наймдугаар сарын 26-нд гэрт нь болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байдаг. Улмаар “Морьтон групп”, “Инэл” ХХК, “Эфэс” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн нэг С.Мөнхбатыг ч Ц.Ганхүүд холбогдох хэрэгт шалгаж эхэлсэн юм.

Энэ шалгалтын хүрээнд Ц.Ганхүүгийнхээс 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураан авсан талаар өмнө нь мэдээлсэн. . Түүний хамаарал бүхий хүмүүс .

Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргыг ийнхүү хэрэгт шалгуулж байгаатай холбоотойгоор чөлөөлсөн нь ойлгомжтой. Тэгвэл эрүүгийн хэрэгт шалгуулан яллагдагчаар татагдсан Барилга, хот байгуулалтын яамны харьяа байгууллагын өөр нэг даргыг салбарын сайд Б.Мөнхбаатар нь хэрхэх бол.

юм билээ. Тэрбээр байдаг. Уг мөнгөө зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй бөгөөд ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчидтэй холбоотой дуулиан дэгдэхтэй зэрэгцээд уг зээлээ төлсөн гэнэ.
ЖДҮ-гийн хэргээс гадна Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанааг Хан-Уул дүүргийн Нүхтийн ам дахь хаусаа ямар эх үүсвэрээр авснаа тайлбарлаж чадаагүйтэй нь холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж байцааж байгаа юм байна.

Зургийн тайлбар: Зүүн гар талаас БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, ГЗБГЗЗГ-ын дарга  асан Ц.Ганхүү

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.