? LIVE: Сумо бөхийн Аки башё /14 дэх өдөр/
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 14 дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
13 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ганцаараа 11 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол түүний араас 10 даваа, гурван унаатай гурван бөх нэхэж байна. Аки башёгийн 13 дахь өдрийн барилдааны тойм бичлэг болон монгол бөхчүүдийн явцын буюу даваа, унааны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
- Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (3-10) - Маэгашира 9 Хиденоуми (6-7)
- Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-8) - Маэгашира 16 Чиёомару (7-6)
- Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (7-6) - Маэгашира 12 Точиношин (7-6)
- Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн (4-7-2) - Маэгашира 10 Чиёотайрюу (7-6)
- Комүсүби Ичиножо А.Ичинноров (7-6) - Маэгашира 11 Эндо (10-3)
- Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (11-2) - Озеки Такакейшо (8-5)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр хүчтэй өрсөлдөгч болох Озеки Такакейшотой тулна. Хоёр бөхийн хувьд өмнө нь долоон удаа таарахад Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурван удаад нь давж байлаа. Харин Комүсүби Ичиножо А.Ичинноровын хувьд тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй Эндотой учраа таарсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.