Хятадад үйлдвэрлэсэн гар утаснуудаа хаяхыг анхааруулжээ

Литва улсын Батлан хамгаалах яамнаас ард иргэддээ хандан БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утаснуудаа бүгдийг нь хаяж, дахин хятад утас худалдаж авахгүй байхыг анхаарууллаа.

Тус улсын Үндэсний цахим аюулгүй байдлын төвөөс Хятадад үйлдвэрлэсэн 5G сүлжээ бүхий гар утаснуудыг шалгахад Шиаомигийн утаснаас хяналтын программ, Хуавейн утаснаас аюулгүй байдлын алдаа илэрсэн байна. Хуавей компанийн зүгээс хэрэглэгчийн мэдээллийг гадагш гаргаагүй гэж мэдэгдсэн бол Шиаоми компани хяналтын төхөөрөмж суулгаагүй гэсэн хариу өгчээ.

Гэсэн ч .

Шиаомигийн Mi 10T 5G гар утасны программ хангамжаас “Түвдийг чөлөөл”, “Тайваний тусгаар тогтнол удаан оршиг”, “ардчилсан хөдөлгөөн” зэрэг үгнүүдийг илрүүлэх үйлдэл олдсон байна. Хэдийгээр Европын мэргэжилтнүүд үүнийг зогсоох боломжтой ч алсын зайнаас удирдаж байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.