СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгорын Эрүүл мэндийн газрын удирдлагыг шалгахаар АТГ-ынхан очжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг хуурамчаар тогтоон өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, Халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн хавраас хойш шалгаж буй билээ.

Эл хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлахын тулд хууль сахиулах байгууллагын ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллаж байна. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, . Уг нь эмнэлэг хөдөлмөрийн магадлал олгох хууль, журамд “Хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол бүрэн алдсан гэж үзнэ” гэж заасан. Харин дээрх албан тушаалтны хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан атлаа Эрүүл мэндийн газарт удирдах алба хашсаар байгаа аж.

Уг албан тушаалтан зөвхөн өөртөө магадлал олгоод зогсохгүй, хамаарал бүхий хүмүүстээ ч групп тогтоон Халамжийн сангийн хөрөнгөөс тэтгэмж авхуулж байсан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байсан билээ.

Тухайлбал, дүүгээ хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хэмээн хугацаагүйгээр групп тогтоосон бол хоёр хүүгээ ч мөн хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэн мөнгө завших боломж бүрдүүлсэн үндэслэлээр шалгуулж байгаа юм.

гэх асуудлыг АТГ-ынхан газар дээр нь нарийвчлан шалгаж, холбогдох хүмүүсээс мэдүүлэг тайлбар авахаар ийнхүү орон нутгийг зорьсон аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Тапор
2 жилийн өмнө
45.49.188.3

Энэ ЭМЯ ны сайд нь өөрөө бас улсын өмчид гар дүрдэг болохоор бүх аймгийн ЭМГ ын дарга нар энэ маягаар идэж байгаа Аймгийн прокурор Цагдаагийн дарга нарын хүртэл шалгаж ажилаас нь өөрчилөх хэрэгтэй тэд мэдсэн ч таслан зогсоож үүрэгтэй хүмүүс шүү дээ дэндүү найзан дундаа байна л даа

Зочин
2 жилийн өмнө
59.153.115.34

yamar ichdeggui tsaichihsan uls ve

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.