Жүдо бөхийн грапри тэмцээн эхлэхэд долоо хоног үлдлээ

"Токио 2020" олимпын наадмаас хойш удтал хүлээсний эцэст жудо бөхийн тэмцээнүүд Загребын гранпри тэмцээнээр эхлэх гэж байна. 

239983744 1148852975602072 945269269256485779 n 01 01

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд Хорват улсын Загреб хотноо зохион байгуулагдах гран при тэмцээнд 36 орны 260 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улс энэ удаагийн гранпри тэмцээнд оролцох талаар мэдүүлэг, мэдээллээ өгөөгүй байгаа ч ирэх сарын 6-10-ны өдрүүдэд Итали улсын Олбиа хотноо зохион байгуулагдах залуучуудын ДАШТ-д өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо мэдэгдээд байна. 

Энэ оныг дуустал Загребын гранпри тэмцээнээс гадна Парис, Баку, Абу Дабыгийн их дуулга тэмцээнүүд зохион байгуулагдах хуваарьтай байгаа ба их дуулга тэмцээнүүдэд манай улс оролцох нь дамжиггүй юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.