? LIVE: Сумо бөхийн Аки башё /тав дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн тав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

HATSU basho TOIM 01 01 01
 

Дөрвөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нарын дөрвөн бөх башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж байна. Аки башёгийн дөрөв дэх өдрийн тоймыг ЭНД дарж үзнэ үү.

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл.

  • Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (0-4) - Маэгашира 4 Такарафүжи (2-2)
  • Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн (1-3) - Комүсүби Такаяасү (0-4)
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров (1-3) - Секиваке Мэйсей (2-2)
  • Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил (2-2) - Секиваке Митакеуми (1-3)
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (4-0) - Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (4-0)

Өнөөдөр башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж буй монгол бөхчүүд болох Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Кирибаяама Б.Лхагвасүрэн нар дөрөв дэх удаагаа учраа тааран барилдана. Өмнө нь гурван удаа учраа тааран барилдахад Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурвууланд нь давж байсан түүхтэй. Харин Хошорюү С.Бямбасүрэн Комүсүби цолтонтой барилдах бол Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар Секиваке цолтнуудаа барилдах оноолттой байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.