Аки башёг монгол бөхчүүд унаагүй тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

HATSU basho TOIM 01 01 

Дөрвөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нарын дөрвөн бөх башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.

Өчигдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.

  • Маэгашира 4 Тамаваши Б.Мөнх-Оргил (2-2) - Маэгашира 3 Вакатагаге (3-1)
  • Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (0-4) - Маэгашира 6 Ур (1-3)
  • Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (4-0) - Комүсүби Ичиножо А.Ичинноров (1-3)
  • Маэгашира 1 Хошорюү С.Бямбасүрэн (1-3) - Озеки Такакейшо (1-3)
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (4-0) - Маэгашира 2 Хокүтофүжи (2-2) 

Одоогоор байдлаар нэг ч унаагүй яваа монгол бөхчүүд болох Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар өнөөдөр хоорондоо барилдах учраа таарсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.