СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түргэн тусламжийн төвийн дарга асан Ц.Пүрэвдашийн хэрэг шүүхэд шилжжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Түргэн тусламжийн төв буюу иргэдийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын захирлаар ажиллаж байсан Цэгмидийн Пүрэвдашид холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Түүнийг анх 2019 оны намар эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн бөгөөд хамт дээрх төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан байцааж байсан юм. Тодруулбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулж, 60 орчим сая төгрөг дээрх компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан хүлээн авч, завшсан байж болзошгүй хэмээн буруутгасан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн Ц.Пүрэвдашаас бусад хүн нь холбогдолгүй болсон аж. Тиймээс түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2-т заасан албан тушаалаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.2 дахь хэсгийн “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ”, Түргэн тусламжийн төвийн даргаар томилогдоод нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан Өмч эзэмшүүлэх гэрээний “Өмч эзэмшигч байгууллага нь илүүдэлтэй байгаа ажлын байр, тоног төхөөрөмжийг бусад аж ахуйн нэгж, байгууллагад түрээслүүлэх тохиолдолд Өмчийн харилцааны газрын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэх” гэсэн заалтыг зөрчсөн. Улмаар аж. Түүний гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон байсан ч шүүгч нь хурал давхацсанаас шалтгаалж хойшлуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.