СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Pussycat Dolls" хамтлагийг үндэслэгч Николь Шерзингерийг шүүхэд өгчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын алдарт "Pussycat Dolls" хамтлагийг үүсгэн байгуулагч Робин Антин тус хамтлагийн гол нүүр царай болох Николь Шерзингерийг шүүхэд өгчээ.

 Тодруулбал, Шерзингер өмнө нь тохиролцсон гэрээгээ эсэргүүцэн, уран бүтээлийн бүрэн хяналтыг хүсэж байгаа бөгөөд хамтлагийн шинэ бизнесийн үйл ажиллагааны орлогоос илүү их хэмжээний хувь хүртэхийг шаардах болжээ.

Дуучин бүсгүй "PCD Worldwide" компанийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг хэдий ч энэ хэмжээг 75 хувь хүртэл нэмэгдүүлэхийг хүсэж байгаа аж.

Николь Шерзингер энэхүү аялан тоглолтын "идэвхтэй түнш" болохыг зөвшөөрч, хамтлагтайгаа 45 амьд тоглолт хийхийг зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурсан болохыг шүүхийн баримтуудад харуулсан байна.

Уг гэрээний дагуу хамтлагын Робертс, Уайатт, Сатта гэх гурван гишүүн тус бүр 12.5 хувийн цэвэр ашгийн орлого олох бол 2008 онд хамтлагаасаа гарсан ч буцаж ирсэн Бахар таван хувийн ашиг авах аж. "PCD Worldwide"-ын Гүйцэтгэх захирал Антин мөн 12.5 хувийн ашиг авах юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.